本文へスキップ

電話でのお問い合わせはTEL.Tel: 976-7000-0558

〒0000 1 Emerald town, Dunjingarav Street, 11 khoroo, Khan-uul District, Ulaanbaatar

6 өдөр 5 шөнөТокио аялал

Үзэх зүйлс

商品イメージ

ТОКИО ХОТ

商品イメージ

ФҮЖИ УУЛ

商品イメージ

ЦЭРГИЙН БААЗ

商品イメージ

ХАЛУУН РАШААН

商品イメージ

НОМХОН ДАЛАЙ

商品イメージ

БУРХАНЫ ХӨШӨӨ

商品イメージ

УСАН ПАРК

商品イメージ

ОШИНО ХАККАЙ

商品イメージ

СКАЙ ТРИ ЦАМХАГ

商品イメージ

ШИБУЯА УУЛЗАВ

商品イメージ

ХАЧИКО НОХЙ

商品イメージ

АСАКУСА СҮМ

商品イメージ

ЯПОН ХООЛ

商品イメージ

ЭНГИЙН АМЬДРАЛ

商品イメージ

ГАЛТ ТЭРЭГ


Аялалын үнэ 6 өдөр 5 шөнө
Том хүн: 5.600.000 төг  /12-с дээш нас/
2- 11 хүртэл насны хүүхэд: 4.990.000 төг
0-24 сар  хүртэл 800.000 төг

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • Ирж очих онгоцны тийз 2 талдаа
  • Аялалын хөтөлбөрт багтсан бүх үйлчилгээ
  • Амралтын газарт 4-5 хүн 2-3 өрөөнд орно, Зочид буудалд 2 хүн 1 өрөөнд байрлана./Хэрэв амралтын газарт 2-р болон 3-р байрлах тохиолдолд мөн Токио-д Зочид буудалд ганцаараа байрлах үед нэмэлт төлбөр гарна/
  • Хөтөлбөрт тусгагдсан хоолнууд
  • Токио хотод тосох, хүргэх үйлчилгээ, хотын аялалын галт
  • тэрэгний зардал,хотоос гадуурх автобусны аялалын зардал
  • Монгол, Япон орчуулагч нарын зардал
  • Бичиг баримтын орчуулга, визний хураамж, гадаадад
  • Зорчигсодын иж бүрэн даатгал

Хөтөлбөр

Токио хот, Фүжи уул, Халуун рашаантай, баялаг хөтөлбөртэй аялал

 Гариг Дэлгэрэнгүй ХӨТӨЛБӨР 
Өдөр 1
Ням

Өглөө 07:45-д Чингис Хаан олон улсын нисэх буудлаас хөөрөөд 13:40-д Нарита ОУ-ын нисэх буудалд газардах тул 05:45 цагт шинэ нисэх буудал дээр очно уу. Бүртгэл 2 цагийн өмнө эхэлнэ.

Нарита онгоцны буудлаас Япон компанийн Монгол ажилтан тосч авна. Онгоцны буудлаас автобус болон галт тэргээр Токио дахь зочид буудал руугаа явна. Цаг гаран явж буудалдаа хүрсний дараа ачаагаа тавин хэсэг амарсны дараа буудлын ойр орчинтойгоо танилцан оройн хоол идэн амарцгаана. Буудлын ойр жуулчидын хөл хөдөлгөөн ихтэй tax free дэлгүүр, Uniqlo, Zara, H&M болон электрон барааны их дэлгүүрүүд байдаг.

/Оройн хоол өөрсдөө иднэ./

Өдөр 2 
Даваа
Энэ өдөр Токио хотоор аялна. Дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Скай три дээр гарч орой дээрээс нь Токио хотыг тольдон, Японы хамгийн эртний сүмүүдийн нэг Асакуса сэнсожигоор орж сонирхон, дэргэдэх худалдааны гудамжтай нь танилцан Өдрийн хоол идсэний дараа усан доорх амьтдын аквариум / Shinagawa aquarium/ үзэж сонирхохоос гадна Шибуяа дүүрэгт очиж алдарт 4 замын уулзвараар гаталж, Хачико нохойны бодит хөшөөг харснаар Токио хотын аялал өндөрлөнө. Шибуяа дүүрэг нь дэлгүүр ихтэй тул өөрсдөө шоппинг хийж болно.

Өдөр 3
Мягмар

Чөлөөт өдөр

/Ямар нэг хөтөлбөр байхгүй, орчуулагчгүй, өдөр ,оройн хоол өөрсдөө иднэ /

Өдөр 4
Лхагва
Зочид буудалдаа өглөөний хоолоо идсэний дараа аялалын автобусандаа суун хөтчийн хамт аялалдаа гарна. Эхний зогсоол Ёкосука хот ба Ёкосука хот нь Америкийн цэргийн бааз байрладаг далайн эргийн хот юм. Энд 45 минутын усан завьны аялал хийх ба эндээс Америк болон Японы усан цэргийн талаар тухайн цаг үеийн сонирхолтой тайлбарыг мэргэжлийн тайлбарлагчаас сонсоорой. Бидний мэдэхгүй усан цэргийн ертөнц, байлдааны усан онгоцуудын төрөл ямар байдгийг бодитоор ойроос харах ховор боломж юм. Өдрийн хоолоо / бургер & чийзкейк сет/ иднэ. Дараа нь автобусандаа суун Камакура хоттой танилцан Камакура бурхны хөшөөг үзнэ. Дараагийн зогсоол бол Канагава мужийн Эношима арал ба энд далай орчмоор зугаалан ойролцоох худалдааны гудамжаар бэлэг дурсгалын бараа үзэнгээ далай болон эх газрыг нэгэн зэрэг дээрээс тольдох Sea Candle цамхаг дээр гарч сонирхоно. Ингээд Токио дахь буудал руугаа явна. Оройн хоолоо Токио хотод өөрсдөө буудал орчимдоо иднэ.

Өдөр 5
Пүрэв
 

Буудалдаа өглөөний хоол зооглоод, дараа нь автобусандаа сууж Яманаши мужаар энэ өдөр бүтэн аялна. Амтат гүзээлзгэний талбай орж сонирхон , 30 минутын турш хүссэнээрээ гүзээлзгэнэ түүж идээрэй.             

Дараа нь“Chateau Katsunuma” виноны үйлдвэртэй мөн танилцаж амталгаа хийн, виноны дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоол иднэ.   Үүний дараа дэлхийн өвд бүртгэгдсэн Фүжи уулын рашаант байгалийн цогцолборт газар Ошино Хаккай-д очно. Байгалийн цогцолборт газар”Ошино хаккай” нь Фүжи уулын дороос гарч ирдэг цэвэр  тунгалаг, байгалийн ундарга булагтай цогцолбор газар юм. Бэлэг дурсгалын зүйлстэй дэлгүүрээр нь орж сонирхоорой.

Эндээс Фүжи уулын бэлд байрлах амралтын газарт хонохоор явна. Амралтын газарт Фүжи уулыг тольдонгоо халуун рашаанд алжаалаа тайлан, Япон үндэсний төрөл бүрийн амтат оройн хоол зооглон амрах болно.

Өдөр 6 
Баасан
 Зочид Буудлаас орчуулагчтай хамт Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал руу явцгаана. ОМ502 нислэгээр Орой 19:15 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө. 



Холбоо барих

Шинэ Зууч Трэйвел ХХК

Японы Аялал жуулчлалын Cresc5 компани

Хаяг: Эмералд хотхон, 1 тоот, Дүнжингарав гудамж, Зайсан, 11-р хороо, Хан-Уул дүүрэг.

Жич: Google map дээр Shine Zuuch Travel гэж бичвэл хаяг гарч ирнэ.

Утас: 7000-0558, 9090-0558

www.mongoru-ryoko.mn 



shop info店舗情報

CONTACT US

1 Emerald town, Dunjingarav Street, 11 khoroo, Khan-uul District, Ulaanbaatar
Tel: 976-7000-0558
Mobile.976-9090-0558
Mail:info@nomadmongolia.com